Холливүүд: Ардын уран зохиолч Б.Баастын туужаар кино хийнэ
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын “Хангайн Бор” туужийг Холливүүдийн продюсер Жон Фуско кино зохиол болгохоор ажиллаж байгаа талаар зохиолч Б.Наминчимэд Фэйсбүүк хуудсаараа өчигдөр мэдээллээ. Ж.Фуско уг зохиолыг өөрийн хүү Жованнийн хамтаар бичиж байгаа бөгөөд уг төслийн санаачлагч, продюсер нь жүжигчин, Монголын Соёлын элч А.Баярцэцэг болохыг Б.Наминчимэд дурджээ. Түүний бичсэнээр хүн, амьтан, байгаль хоорондын гүн гүнзгий, мөнхийн харилцааг нүүдэлчдийн гүн философи, ертөнцийг үзэх үзлээр дамжуулан өгүүлдэг уг туужийг Б.Бааст 1969 онд хэвлүүлж, тухайн жилдээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж байжээ. Ж.Фуско бол “Netflix” кино компанийн “Марко Поло” цуврал киноны ерөнхий продюсер, зохиолч юм. Тэрбээр 1986 оноос хойш Холливүүдэд бүтээсэн “Crossroads”, “Hidalgo”, “Young Gun”, ”The Shack” зэрэг 10 гаруй киноны зохиолыг бичсэн бөгөөд “Spirit: Stallion of the Cimarron” хүүхэлдэйн кино нь “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байв. Түүний зохиолыг нь бичсэн кинонуудад Кэвин Костнэр, Вүүди Харрельсон, Жэки Чан, Жэт Ли нарын Холливүүдийн одод тоглож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







